АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхыг санаархаж байна гэв

АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд хандаж байр сууриа илэрхийллээ. Өдрийн сонины 2021 оны 01 дүгээр сарын 19-ны болон 01-р сарын 28-ны  дугааруудад Ардчилсан намын 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын тамга тэмдэг хаягдаж үрэгдсэн тул хүчингүй болсон талаар мэдээлэл нийтлэгдсэн. Ардчилсан намын бэлгэдэл, туг, албан хуудас, тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах тухай журамд зааснаар дунд шатны байгууллагын тамгыг тухайн шатны удирдах албан тушаалтан тус тус хариуцах ба өөрсдийн намын байранд хадгалагддаг. Өнөөдрийн байдлаар бүх намын хороодын тамга хороо тус бүрийн намын байранд хадгалагдаж байгаа ба хаяж үрэгдүүлсэн зүйл байхгүй.

Улс төрийн томоохон сонгууль ойртсон чухал цаг үед мэдээлэл байршуулахдаа мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр хариуцлагагүй худал мэдээлэл нийтэлсэн нь намын болоод гишүүдийн нэр хүнд, үйл ажиллагаа, намын хөрөнгөд ноцтойгоор халдсан үйлдэл боллоо. Тухайн мэдээлэлд залруулга хийж, намын хороодын тамга хүчинтэй хэвээр байгаа талаар албан ёсны залруулга мэдээлэл яаралтай хийнэ үү гэж тус сонинд албан ёсоор ханджээ.

Улсын бүртгэлийн газар энэ мэт хууль бус ажиллагаанд удаа дараалан оролцож байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн зохион байгуулалттай ажил гэж хардаж байна. Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх гэсэн эрх баригч намын явуулгад өмнөх удирдлага оролцож гишүүд, дэмжигчдийг төөрөгдүүлж, намын үйл ажиллагааг тасалдуулахаар санаархаж байгаад харамсаж байна.

Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалъя”, “Малчдадаа тусалъя” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахлын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна. Ардчилсан намаас санаачлан “Хотынхондоо хониор тусалъя” аянд намын гишүүд, дэмжигчид, малчид гэсэн нийт 6000 хандивлагч 60-аад сая төгрөг, 7000 гаран хонийг хотынхондоо хандивласан билээ. “Хотынхондоо хониор тусалъя” Нэгдүгээр аянаар хандивын мөнгөөр үндэсний үйлдвэрүүдээ дэмжин есөн үйлдвэрээс худалдан авалт хийж, зорилтод бүлгийн 15000 өрхөд өгөх хандивын бэлгийн багцуудыг амжилттай тараасан.

“Хотынхондоо хониор тусалъя” Хоёрдугаар аяны бэлтгэл ажил шинэ оноос хойш өрнөсөн. Малчдын хандивласан хонины махыг хот руу тээвэрлэх, жижиглэж савлах зэрэг үйлдвэрлэлийн ажил өрнөсөөр өнөөдөр иргэдэд тараах ажил  албан ёсоор эхэлсэн. “Хотынхондоо хониор тусалъя” Хоёрдугаар аянаар Нийслэлийн 9 дүүрэг 171 хорооны 30.000 зорилтод бүлгийн өрхөд тусламжийн бараа түгээхээр төлөвлөжээ.

Тодруулбал, 5 000 өрхөд хонины мах, 10 000 өрхөд гурил, 14 000  өрхөд лаазалсан махыг бусад зүйлсийн хамт түгээхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өрх буюу зорилтод бүлэг болох ажилгүй байгаа өдрийн орлого нь хумигдсан өрхийн аж ахуй эрхэлдэг оёдол, асран хамгаалах хүнгүй ахмад настан, Өрх толгойлсон эцэг, эх ажилгүй эцэг, эхчүүд зэрэг иргэдэд нэг удаагийн хүнсний тусламжаар дэмжлэг үзүүлэх юм гэлээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...