А.Навальныйд хэрэглэсэн Путины технологийг Сү.Батболд дээр ашиглаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улын Ерөнхийлөгч Х.Баттулга нарт  төстэй зүйл цөөнгүй. Төстэй гэхээсээ илүүтэй Х.Баттулга В.Путины улс төрийн бодлого, хувь хүний бие авч явах байдал гээд зүйлийг дуурайдаг гэх нь зүйтэй байх. Сүүлийн жилүүдэд В.Путины улс төрийн бодлогоос Х.Баттулга жишээ авч ажиллах болсон бөгөөд өөрийн өрсөлдөгч, сөрөг хүчний хүмүүсийг барьж хорих улмаар ямарваа нэгэн хэргийн буруутган болгох технологийг Х.Баттулга ашиглах боллоо.

Жишээлбэл… Путины Алексей Навальны эсрэг ашиглаж байгаа улс төрийн бохир аргыг Х.Баттулга Сү.Батболд дээр ашиглаж байна.

Алексей Навальны бол улс төрийн идэвхтэн, ОХУ-ын тогтолцоо, авлигыг хүчтэй шүүмжлэгч, блогер, хуульч бөгөөд хамгийн гол нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эрс шүүмжилж, авлигын эсрэг хөдөлгөөн өрнүүлдгээрээ алдартай. Тэрээр  2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэлээ базааж байсан ч  Кировлесийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадаагүй юм.

Улмаар 2020.08.20-ны өдөр хордлогын улмаас комд орж Герман улсад сэргээн засах эмчилгээ хийлгэж үхлээс аврагдсан байдаг. Олон Улсын Химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэдээлснээр түүнийг “Новичок” бүлгийн химийн дайны бодисоор хордуулсаныг илрүүлсэн. Ингээд 2021 оны 01-р сарын 17-нд Герман улсад эмчлүүлсний дараа Навальный болон түүний эхнэр Берлинээс Москвад газардсан даруйдаа баривчлагдаж, 30 хоног саатуулагдаад байна.

Тэгвэл яг энэ үйл явдлын хувилбарыг Х.Баттулга Сү.Батболд дээр ашиглаж байна. 2021 оны гарч Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орсон даруйд Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгч намаас сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн рүү чиглэсэн сөрөг пиар ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдсон хүн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд.

Сү.Батболдыг оффшорын асуудлаар гүтгэж эхэлсэн ч хууль хяналтын байгууллагаас түүнтэй холбоотой оффшорын асуудал байхгүй гэснээр хэрэг намжсан. Улмаар ор үндэслэлгүй хэрэг буюу хийгээгүй хэргийн төлөө буруутгаж эхэлсэн нь Оюу толгойн хэрэг.

Оюу толгойн гэрээ батлагдсаны дараагаар Ерөнхий сайдаар ажилласан Сү.Батболд тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх зэргээр Монголд ашигтай өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд өгчээ. Гэвч нотлогдсонгүй. Монгол нэхэмжлэлээ татахаас аргагүйд хүрч.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдыг 14 улс төрийн ялтны араас 15 дахь нь болгохоор зэхэж энэ бүхнийг сэдсэн ч амжилтыг эс олов. Тиймээс Х.Баттулга УИХ-ын чуулганы өндөр индэр дээрээс “Сү.Батболд төрийн эргэлт хийж байна” гэж зарласнаар өөрийгөө Сү.Батболдыг гүтгэж байгаа хүмүүсийн ард зогсож байгаа гэдгээ баталлаа. Энэ талаар ч төвийн гол, гол сайтууд, хэвлэлүүд бичиж эхэлсэн. Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Алексей Навальны эсрэг ашиглаж байгаа улс бохир тоглоомын аргын Монголчилсон хувилбар.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...