Б.СЭМЖИДМАА: Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон ажил хийнэ

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан яг одоо болж байна. Тус зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар 2 гишүүн чөлөө авч, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлыг эхлүүлээд байна.

Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сонсож, дэвшилттэй зүйлийг дэмжиж ажиллах, үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо баримт, шалтгаан нөхцлийг судалсны үндсэн дээр 2021 төлөвлөгөөнд тусгах ажлын саналууд, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримт, нөхцөл байдал болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцах юм.
Хуралдаанд Дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Прокурорын газар, МХГ, ОБХ-ээс төлөөлөгч нар оролцож байна.

Хурлыг Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Дүүргийн ГХУСАЗСЗ-ын дарга Б.Сэмжидмаа нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2020 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ИТХ-ын 2020 оны 3/02 дугаар тогтоолын дагуу “Хүүхэд хамгаалах түр байр”-ыг ашиглалтад оруулахаар болсон. Мөн Монгол улсын Засгийн газар, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу БГД-ийн ИТХ-ын даргын 2020 оны А/156 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд “Гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулж, дээрх аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид ч гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд та бүхэн санал бодлоо хуваалцаарай.” хэмээлээ.

Баянгол дүүрэг нь 225840 хүн амтай, 30311 Аж ахуй нэгжтэй бөгөөд 2020 оны 11 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэргийн гаралтын 15,7 хувийг эзэлж, дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаар хоёр дугаарт орсон.

Цаашид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам сайжруулж, хууль сахиулах болон мэргэжлийн байгууллага иргэн, ААН-ийн хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлснээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэж чадна хэмээн үзэж байгаа аж. Мөн салбар зөвлөлд дэд зөвлөлийн байгууллагуудаас 2021 оны төлөвлөгөөнд тусгах саналыг ирүүлсэн байгаа бөгөөд төлөвлөгөөний төслийг танилцуулж батлуулах аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...