Сү.Батболд: Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг Монголд ашигтай болгож сайжруулсан

УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэж хэллээ.

Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.  Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн С.БатболдБи харин үг хэлье гэж бодоогүй байсан. Тийм нэг байдал үүсчихлээ. Сая МОнгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, шударга ёсны дуу хоолой болох хүн УИХ-ын индэр дээрээс Оюу толгойтой холбоотой асуудлаар намайг гүтгэлээ. Манай Засгийн газар Монгол Улсын эрх ашгийг сайжруулсан өөрчлөлт хийсэн. Би төрийн ажил хийж байхдаа төсөв, төрийн ажилд нөлөөлж, төмөр замын ажлыг замхруулж байгаагүй. Үнэхээр нүгэлтэй хүн бол нүглээ үүрдэг байх тогтолцоо ус агаар шиг хэрэг болоод байгааг сүүлийн үйлдлүүд гэрчилж байна. Миний хувьд төрөөс хулгай хийх шаардлага байхгүй. Би 30 гаруй жил өөрийн бизнесээ босгож, төрд зүтгэж байна. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж, хүний толгой дээрх бухлыг харна гэдэг. Өөрийнхөө алдааг хүлээхгүй байж, хүнийг ингэж гүтгэж болохгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...