Эрчим хүчний 98 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болов

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр “ДЦС IV” станцын турбингенератор №2, 3, 4-ийг тус бүр 23 мегаваттаар, турбингенератор №1-ийг 20 мегаваттаар өргөтгөх бүтээн байгуулалтын ажил дуусч, Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд залгаад байна.

Ерөнхий сайд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Эрчим хүчний салбар улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн суурь салбар юм. Засгийн газар эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх хэрэглээний өсөлтийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Улс орон дотооддоо эрчим хүчээ хангах ёстой. Нефть шатахуунаар мөн эх орноо хангах ёстой. IV цахилгаан станцын өргөтгөл дуусч, хүчин чадлыг 10-89 мегаваттаар нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил албан ёсоор дуусч байна.

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг 4-р цахилгаан станц хангадаг. IV цахилгаан станцыг 89 МВт-аар өргөтгөснөөр 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчний нөөц боломж бүрдэж байна. Өргөтгөлийг богино хугацаанд, амжилттай зохион байгуулсан IV ДЦС-ын удирдлага, хамт олон, ОХУ-ын Уралын турбины заводын хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Ард түмэн маань өвлийг өнөтэй давах боломж бүрдлээ” гэлээ.

Дээрх өргөтгөлийн ажлыг ОХУ-ын Уралын турбины завод, дулааны IV цахилгаан станцын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд богино хугацаанд хийж хэрэгжүүлэв.

Өргөтгөлийн ажил хийгдсэнээр дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 89 мегаватт буюу нэмж 10 аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах, 75 Гкал/цаг буюу 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах хэмжээний эрчим хүчний нөөц боломж бүрдэж байгаа юм.

Дулааны IV цахилгаан станц ТӨҮК нь 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд найман зуух, долоон турбингенератортой суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 683 мегаватт дулаанаар 1554 гегалкалор/цаг бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн  системийн цахилгааны 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг хангадаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...