С.Эрдэнэ АН-ын ҮБХ-г цахимаар хуралдуулах гээд бүтэлгүйтжээ

Ардчилсан намын ҮБХ-г цахимаар хуралдуулахаар хоёронтоо оролдсон экс дарга С.Эрдэнэ бүтэлгүйтжээ. ҮБХ-ны 410 гишүүнээс ердөө 40 ҮБХ, бусад нь ҮБХ-ны гишүүн биш, хэн нь үл мэдэгдэх хуурамч аккаунтаас бүрдсэн 200 хүрэхгүй хүний ирцтэй Баянголын намын цахим цугларалт болж, экс дарга С.Эрдэнийн МАН-д зангаргаа харуулах хөг өнгөрчээ.

Намаасаа салан тусгаарлахаар зэхсэн “Шонхор”-ын толгойлогч С.Эрдэнийг тоож Ардчилсан  намаас гадуур зарласан ҮБХ-ны хуралд МАН-ын гар хөл болсон тус намын харьяалал бүхий 40 гишүүн орсон байна. ҮБХ-ны 40 гишүүн ийнхүү цахим хурлын дүйвээнээр намынхнаасаа ялгаран ил гарч ирсэн нь экс дарга С.Эрдэнэтэйгээ 2020 оны сонгуульд намаа ялагдуулж, МАН-д бүрэн үйлчилсэн муу талын баатруудаар тодров. Тэд ийнхүү ил гарч ирснээр Ардчилсан намыг улс төрд төдийгүй нийгэмд муухай харагдуулж байсан энэ намд үүрлэсэн МАНАН бүлэглэлд хэн хэн багтаж байсан нь тодорхой болж байх шиг.

Нөгөө талаар намаа шинэчлэхээр дүрмийн дагуу тоглож буй залуучуудад намдаа их цэвэрлэгээ хийн, эрс шинэчлэл хийхэд амар болж байгаа хэрэг юм. Ардчилсан намыг сэрж, улс орны хөгжилд гар бие оролцоосой гэж хүсч байгаа олон мянган дэмжигчид, намынхаа үзэл санаа, үнэт зүйлийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн мянга мянган гишүүдийнхээ төлөө Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд энэ ялгарал дээрээс эхлэн шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй болж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос”-т оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар...

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...