Ө.Батцэцэг FIFA зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.
Ө.Батцэцэг МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Тэрбээр эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.
Дашрамд дурдахад, Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн Монгол шүүгчид олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...