Хатуу хөл хориог сулруулах нь зүйтэй гэж үзжээ

Монгол Улсын Шадар сайдын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулахаар болжээ. Энэ саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулснаар эцсийн шийдвэр гарна.

“Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна.

Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийнэ. Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хорооны 8,000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа.

ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзлээ” гэж ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...