Сүрьеэ өвчний талаар таны мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар дамжин халдварладаг нийгмийн халдвартай өвчин. Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.

Гэхдээ халдвартай хүний хажууд байж, халдвартай агаараар амьсгалахад заавал сүрьеэгээр өвчлөхгүй, халдварыг тээж болно. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвдөнө гэж ойлгож болохгүй. Судалгаагаар 10 хүн халдвар авч байхад нэг нь өвдөх магадлалтайг тогтоосон байдаг.

Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэвэл СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ өвчин.

Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтнийг гэмтээснээс хамаарч дараах  шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд:

  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах
  • Ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, цээжний гэрэлд харуулах эсвэл цээжний рентген зураг авахуулах, цэрий шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин хүүхэд бол туберкулины арьсны сорилыг хийлгэж, сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...