“Ачтан” эмнэлгийн 9 ажилтнаас коронавируст халдвар илэрчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ачтан эмнэлэгт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал шуурхай мэдээлэл хийв.

Тэрбээр “Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай. Арванхоёрдугаар тасгийн 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажилласан байна. Арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна.

Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс есөн тохиолдолд хариу эерэг гараад байна” гэв.

Ачтан эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш үйлчлүүлсэн иргэд өөрт ойр байрлах шинжилгээний цэгт очиж шинжилгээ өгнө үү. Ингэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...