Нийслэлийн байгаль хамгаалагчид олон улсын холбооны гишүүн болов

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид өнөөдөр Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. Энэхүү холбоо нь 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдаж одоогоор 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг юм.

Байгаль хамгаалагчдын олон улсын холбоо нь байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэж буй албан хаагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгаль хамгаалагчид олон улсын холбоонд элссэнээр эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллах боломжтой юм.

Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн байгаль хамгааллын Кампус сантай хамтран байгаль хамгаалагчдад зориулсан цахим сургалтын модулийг Улаанбаатар хотод бэлтгэж, ес дэх удаагийн Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт,  сургалтад хамрагдаж туршлага солилцох зэргээр идэвхтэй оролцож иржээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...