Нийтийн тээврийн хүрэлцээ хэвийн байна

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.  Өчигдрийн /2020.12.06/ байдлаар 94 чиглэлд 623 тээврийн хэрэгслээр 139923 хүн зорчжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 120 зорчигч тээвэрлэсэн байна. Харин өнөөдөр /2020.12.07/ 94 чиглэлд 855 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарсан байна.

Түүнчлэн Автобус-1 баазын жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус компанийн ажилчид болон  автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахыг нь зогсоосон. Тус баазын жолооч, ажилчдыг давтан шинжилгээнд хамруулах,  автобуснуудыг ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх шаардлага үүссэн.

Энэ нь нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжид хэрхэн нөлөөлж буй, тус баазын үйлчилгээ үзүүлж байсан чиглэлүүдэд ямар зохион байгуулалт хийсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газар (НТҮГ)-ын дарга Ч.Сайханбаяраас тодрууллаа. тэрбээр “Автобус-1 бааз дээр 535 хүнд шинжилгээ хийсэн. Энэ долоо хоногийн пүрэв гарагт дахин давтан шинжилгээ хийнэ. Үүний дараа үйл ажиллагааг нь хэвийн зохион байгуулалтад оруулна. Тус баазын хувьд нийт 102 чиглэлд  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Тиймээс бусад автобус баазуудын нөөцийн автобусыг үйлчилгээнд гаргаж, автобус 1-ийн үйлчилж байсан чиглэлүүдэд явуулж байна. Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үйлчилж буй тул нийтийн тээврээр зорчигсод  жирийн үеийнхээс цөөрсөн. Нийт 879 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байсан бол өнөөдөр 855  автобус явж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...