МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг шагналаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпийн наадмыг угтаж хамтран ажиллах, олимпийн “АЛТАН-ТҮНШ”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед материаллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.

Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны “Олмпийн алдар” одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны “Алтан медаль”-аар шагналаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...