“Эрдэнэт үйлдвэр” Орхон, Булган аймагтай хамтран томоохон бүтээн байгуулалт хийж байна

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон, Булган аймагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг. Үйлдвэр байгуулагдсан цагаасаа Орхон аймагтай хамтарч, орон нутгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсаар ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд  байгаль орчин, экологи, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр ажиллаж байна. 2019 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд туссан 13 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхэд уурхайчид хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү мөнгөний ихэнхийг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Түүнчлэн  Эрдэнэт хотын орон сууцны 1А хорооллын дэд бүтэц инженерийн шугам сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалтад  12,5 тэрбум төгрөг олгосон байна. Эрдэнэт үйлдвэр Булган аймагтай 2016 оноос хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, түүхт ойн жилд нь нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Түүнээс хойш жил бүр 500 сая төгрөг, энэ онд 700 сая төгрөгийг тус аймгийн бүтээн байгуулалтад зориулжээ. Эрдэнэт үйлдвэрийн дээрх хөрөнгө оруулалтаар Тэшиг суманд 120 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, аймгийн нэгдсэн  эмнэлгийн рентген аппаратыг шинэчлэх аж. Цар тахлын дэгдэлт, зэсийн үнийн тогтворгүй байдал нүүрлэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэр уламжлалт хамтын ажиллагаагаа ийнхүү бататган ахиулсаар  байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...