0-12 насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аав, жирэмсэн ээжид цалинтай чөлөө олгоно

 Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж, хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээг үргэлжлүүлэн авч, ажиллаж байна.

 Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/661 тоот тушаалаар коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулалт хийж, 0-12 насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аав болон 4-өөс дээш сартай жирэмсэн ээж, нийт 232 ажилтанд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө олголоо.

  Мөн дээрх тушаалын хавсралтанд баталсны дагуу цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой 152 ажилтныг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлэж, цалинтай чөлөө олгоод байна.

 Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй уурхайчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд  хөдөлмөр зохион байгуулалт хийж,  он гарсаар 4 дэх удаагаа цалинтай чөлөө болон цахимаар ажиллах боломжийг ажилчдадаа олгоод байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...