Орон нутагтаа буцсан 16 мянган хүний шинжилгээнээс халдвар илрээгүй

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ. Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

  • Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байгаад гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.
  • Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан.
  • Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Архангай аймагт халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг 100 хувь хийж дууссан. Батцэнгэл, Ихтамир суманд тандалтын шинжилгээ хийж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...