М.Оюунчимэг: Д.Наранбаатар аа, санал тань шантааж болж хувираад байна

Энэ сарын 16-ны өдөр “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн яамны луйвар булхайг дэлгэж байна гэх сүржин мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр хийж иргэдийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдсон. Тэрбээр “Цахим эрүүл мэндийн төслийн луйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу” хэмээн шүгэл үлээсэн юм. Харин олон ч хүн үүнд нь дургүйлхэж, цахим хуудаснаа түүний эсрэг мэдээллүүдийг тараах болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг твиттер хуудсандаа “Та Ковидтой өдөр шөнөгүй тэмцэж буй салбарлуугаа их дайрах нь онцгүй санагдаж байна. Өмнө нь бас л салбарын сайдуудаа гоочлоод яваад байсан. Сайхан санал, салбарын эрдэмтний үг тань шантааж болж хувираад байгаа юм биш биз дээ. Эргэлзэж эхэлж байна шүү. Гишүүдрүү ч бичээд л.. Баримт байна уу” хэмээн жиргэжээ.

Arslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...