“Uvertura” хамтлагийн онлайн тоглолтын тов гарлаа

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura2020” онлайн тоглолт  2020-11-29-ний 19:00 цагт болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн тоглолт Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулах гэж байна.

“Uvertura2020” онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүрэхээрээ энэ удаагийн тоглолт онцлогтой. Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулах юм.

Сонгодог, сор бүтээлүүд дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, “Хөсөгтөн” хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцож байгаа ажээ.

Амралтын нэг өдрийг гэр бүлээрээ сонгодог бүтээл үзэж сэтгэлийн цэнгэл эдлээд бусдад туслах боломжийг олгож буй уг тоглолтыг 6000 төгрөгөөр үзэх боломжтой.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...