Б.Лхагвасүрэн: Боломж байвал ипотекийн зээлээ төлөөд яваарай

Цар тахлын үед эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг нь сунгах арга хэмжээг 2020-11-01-нээс 2021-07-01 хүртэл авахаар болсон билээ.

Ипотекийн зээлтэй 78 мянган зээлдэгч манай улсад байдаг бөгөөд дээрх шийдвэрийн дагуу найман сарын хугацаанд ипотекийн зээлийн төлөлт хойшлох боломжтой болсон.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлтэй иргэд анх хугацаагаа сонгоод 8 болон 6%-аар гэрээгээ хийчихсэн. Жишээ нь 20 жилд буюу 240 сард мөнгөө сар болгон өгөхөөр гэрээ хийчихсэн байгаа.

Тэгвэл ипотекийн зээлтэй иргэд 2020.11.1-нээс 2021.07.01-ны хооронд буюу найман сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй байж болно. Энэ хугацаанд хүү бодогдохгүй.

Гэхдээ харилцагч санхүүгийн дарамтад ороогүй, төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой гэвэл төлөөд явж болно. Яагаад гэвэл зээлийн гэрээ 20 жил байлаа гэхэд хугацаагаа сунгаж байгаа бол 20 жил найман сар болж хойшлогдоно гэдгийг санах хэрэгтэй.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнхийг Монголбанк хариуцдаг тул төлбөр төлөх хугацааг сунгах боломжтой гэж үзээд ийнхүү шийдвэр гаргасан.

Ипотекийн хөтөлбөрийн хэмжээнд нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлж явдаг. Найман сараар бодвол 4,240,000 төлбөр төлөх дарамтнаас чөлөөлөгдөж байна” гэлээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...