ДЭМБ “Remdesivir” эмийг Covid-19-ийн эмчилгээнд зөвшөөрчээ

АНУ-ын “Gilead Sciences” компанийн бүтээгдэхүүн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Remdesivir” эм нь одоогоор Covid-19-өөр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хамгийн үр дүн сайтай эмээр нэрлэгдээд байгаа билээ.

АНУ болон Өмнөд Солонгос улс энэ эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг яаралтай байдлаар гаргаад байгаа бол ДЭМБ өчигдөр (2020.11.19)-өөс өвчтөнүүдэд хэрэглэж эхлэхийг зөвлөжээ. Гэхдээ зөвхөн эмнэлгийн орчинд буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд уг эмийг хэрэглэхийг зөвлөсөн байна.

Одоогоор үүнээс өөр “Сovid-19”-ийн эсрэг илүү боломжит эм, эмчилгээ гарч ирээгүй байгаа учир энэхүү эмийг ашиглахыг зөвшөөрсөн ба энэ эм нь уг өвчнийг бүрэн анагаана, нас барах магадлалыг бууруулна гэсэн баталгаа байхгүй байгаа тухай ДЭМБ-ын шинэчилсэн удирдамжид дурджээ.

АНУ-д явуулсан судалгааны дүнгээс харахад “Remdesivir” эм нь халдвартай өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх хугацааг 31 хувь буюу дунджаар дөрөв хоногоор богиносгож байсан аж. Нийт 1063 өвчтөн дээр уг туршилтыг явуулж, уг эмийг хэрэглэсэн болон хэрэглээгүй өвчтөнүүдийг хооронд нь харьцуулж үзсэн байна. Харин ДЭМБ-ын хувьд Сovid-19 туссан 7300 гаруй өвчтөний мэдээлэлд үндэслэн уг эмийг зөвлөжээ.

“Veklury” гэх нэрээр худалдаалагддаг энэ эмийг хэрэглэхэд элэгний ферментийн түвшин нэмэгдэх, бөөлжих, дотор муухайрах, цусны даралт багасах, чичрэх болон бусад хариу урвал үзүүлж болохыг АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байв. Тиймээс энэ эмийг эмчилгээнд ашиглахын өмнө тухайн өвчтөний элэгний ферментийг шалгаж байж хэрэглэж болох эсэхийг шийдэх, эмчилгээ хийлгэж болно гэвэл эмчилгээний туршид өдөр бүр элэгний ферментийг нь хянах шаардлагатай юм байна.

Эх сурвалж: CNN

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...