З.Мэндсайхан: ЖДҮ эрхэлдэг 700 компанийн зээлийг 6 сараар хойшлуулж дэмжлэг үзүүлнэ

Цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг өнөөдөр Засгийн газар танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд авах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “ЖДҮ-ийн салбарт ийтдээ 140 тэрбум төгрөгийн зээлтэй 700 аж ахуйн нэгж хэвийн зээлийн ангилалтай байгаа. Эдгээр аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах арга хэмжээг авна.

Гэхдээ зээлийн хугацаа хэтэрсэн, 53 тэрбум төгрөгийн авлагатай 310 аж ахуйн нэгж энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлтээ ирүүлсэн 1579 аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтаа эцэслэж, 12-р сардаа багтаан 15 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана” гэв.

Төслийн сонгон шалгаруулалтад нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангаж ажиллана гэдгээ салбарын сайд энэ үеэр илэрхийллээ.  Зээлийн батлан даалтын сангийн нийт 70 тэрбум төгрөгийг аж  ахуйн нэгжүүдэд арилжааны банк болон санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгийн батлан даалт гаргах замаар ЖДҮ-г дэмжихээ хэлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...