Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна.

Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ.

Эдгээр гэр бүлийнхнийг коронавирусний шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхэлжээ.

ТОДРУУЛБАЛ, ХАЛДВАРТАЙ ЖОЛООЧ Д-ГИЙН ХАДАМ ЭЭЖ БОЛОН ТЭДЭНТЭЙ ХАМТ ТОГЛОЛТ ҮЗСЭН ДҮҮГЭЭС НЬ КОРОНАВИРУС ИЛЭРСЭН БАЙНА.

Коронавирусний халдвар авсан дүү нь МУБИС-ийн оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар тархаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...