З.Мэндсайхан: Хүнсний бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа

Улсын онцгой комиссын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамж, нөөцийн талаар мэдээлэл хийсэн юм. Хүнсний нөөц бүрдүүлэлттэй холбоотой тусгайлсан төлөвлөгөөг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна гэдгээ салбарын сайд онцлов.

З.Мэндсайхан сайд хэлэхдээ “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний нөөцийн асуудалд судалгаа хийсэн. Судалгаагаар хүнсний гол нэрийн 7 бүтээгдэхүүний нөөц хэвийн буюу хангалттай хэмжээнд байна.

Цагааннуур, Боршоо боомтын үйл ажиллагааг түр хаасантай холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямар нэг асуудал үүсэхгүй. Учир нь тухайн хоёр боомтоор зөвхөн цагаан будаа импортоор орж ирдэг. Харин бусад бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөдөг.

Цаашид коронавирусийн улмаас боомтуудын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон ч төмөр замын тээвэр нээлттэй байна гэж ойлгож байна. Тиймээс хүнсний аюулгүй байдалд сандрах хэрэггүй.

Бид онцгой байдал үүсвэл яах вэ гэдгийг судалж байна. Учир нь ОХУ энэ жил улаан буудайн ургацаа хангалттай авсан ч Европын холбооны улсууд ургацаа алдчихсан. ОХУ-аас улаан буудай импортолдог бүх улс ургацаа алдчихсан байдалтай байгаа учир ОХУ ирэх оноос эхлэн улаан буудайн экспортдоо квот тогтоож магадгүй гэх мэдээлэл бий.

Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хүнсний нөөц бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар тусгай төлөвлөгөөг танилцуулахаар ажиллаж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаар манай улсад хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгааг дахин хэлье” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...