Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авснаас хойш анх удаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийнхээ талаар хэвлэлийн мэдээлэл хийсэн юм. Монгол улсын Гадаад харилцааны салбар дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг онцлов.
- Гадаад харилцааны нэр хүндийг өсгөх
- Дэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахлын сөрөг нөлөөллийг багасгах,
- Гадаад харилцаагаа сэргээж, идэвхжүүлэх, шинэ нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх,
- Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэн бүрт хүрч ажиллах, эх орондоо татан авах,
- Эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгох,
- Гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах,
- Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- Сахилга, хариуцлагыг сайжруулах
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Зарим асуултыг товчлон хүргэж байна.
–Гадаадад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаман дахь улс төрийг нөлөөг багасгах чиглэлд ямар ажлыг хийх вэ. Элчин сайд нарын зарим нь улсынхаа нэр хүндийг унагасан үйлдэлд холбогдоод байх юм?
-Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа огт байхгүй. Ийм өнцгөөр томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмийн, ард түмний шахалтаар Дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, өндөр гадаад хэлний мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилдог.
Ер нь гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлогыг баримталж ажиллана. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар орсноор эцсийн шийдвэр гардаг.
-Өмнөх УИХ-ын үед 10 орны Элчин сайдын томилгоо ороод Ерөнхийлөгчийн зүгээс нэрсийг татаж авсан. Элчин сайд нарыг шинээр тодруулах уу?
-Хуулийн дагуу Элчин сайд нарыг шинээр дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж өргөн мэдүүлэх ажил бий. Энэ онд хугацаа нь дуусаж хэтэрсэн 7 орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа ба 20 Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх юм. Энэ ондоо багтаад энэ ажлыг хийнэ. Хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг татсан. Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байна. Нийтдээ энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана” Энэ ондоо багтаагаад эхний ээлжинд хугацаа нь дууссан 10 гаруй Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулахаар төлөвлөж байна.
-Та БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэдэг асуудал яригдаж байсан. Та Гадаад харилцааны сайдын хувиар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч ээ” гэж санал болгосон. Миний бие ОХУ-д албан айлчлал хийх үед тус улсын гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзалт хийхэд энэ асуудлыг мөн л санал болгосон. Монгол Улс 2004 оноос ажиглагчийн статустай явж ирсэн. Өнөөдрийн хүртэл энэ байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны зургаадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг тэмдэглэе.
-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Юуны өмнө Америк, Монголын харилцаа стратегийн түвшинд өргөжин, хөгжиж байгаа. Монгол Улс, АНУ-тай хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээс харьцангуй нэмэгдэж байна. Монголоос 26 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол АНУ-аас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1991 оноос хойш АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламжийг үзүүлсэн. Одоо хэрэгжүүлэхээр ярьж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг дээшлүүлэх, 350 сая ам.долларын өртөгтэй төсөл юм. Энэ хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна.
-Энэ онд хийгдэх айлчлал үлдсэн үү?
-Энэ ондоо төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд дээд түвшний айлчлалууд багтдаг бөгөөд энэ нь нууцын зэрэглэлтэй байдаг тул нээлттэй хэлэх боломжгүй. Монгол Улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч хөрштэйгөө байнгын харилцаатай байж, харилцан айлчлалыг өрнүүлсээр байх болно.
Битгий шаа.Хулгайч алигачин Баяраас МАН хахууль авч Англид элсин сайдаар томилсон биз дээ.Битгий шаа пязда минь