“Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд бүртгэж байна

Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм. Харин энэ сарын 08-аас эхлэн бүртгэл явагдаж байгаа тул оюутан, залуус, сонирхсон хэн бүхэн  энэ боломжийг алдалгүй яараарай.

Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэх юм.

Оюутан, залуус энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23,24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжоор нь хангаж өгч байгаа юм.  Манай залуучууд, сонирхсон хэн бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой. Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна. Үзэсгэлэнд оролцсон залуучуудад гарын бэлэгтэй аж.

Үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд 20-24-ний хооронд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 99896681 дугаараас болон албан ёсны сайтаас аваарай.

Arslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Засгийн газрын худалдан авах ажиллагааны зохион байгуулалт” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын нийт...

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...