Ц.Төрхүүгийн багийнхан усаа хэмнэх шилдэг технологи нутагшуулсан гавьяатай

Улаанбаатар хотын цэвэр усны шугам хоолойг 1950-иад онд тавьснаас хойш 70 намар улирчээ. Орон сууцны айлуудын цоргоноос зэвтэй ус гоожих нь шугам хоолой хуучирч муудсаны хамгийн тод жишээ юм. Хуучны орон сууцнуудад амьдардаг хүмүүс зэвтэй устай мөн ч олон нүүр тулсан даа. Хажуугаар нь усны алдагдал учир тоймоо алдаад байв. 70 жилийн насжилттай шугам хоолойг шуурхай шинэчлэхгүй бол нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул заналхийлж, цэнхэр алт гэгддэг усны алдагдал ноцтой төвшинд хүрэх байлаа. Ус үгүй бол амьдрал үгүй. Гэхдээ тийм зүйл болоогүй юм. Учир нь, Ц.Төрхүү даргатай Ус сувгийн удирдах газрынхан Улаанбаатарын цэвэр усны хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох супер гэмээр технологи нэвтрүүлэв.

Шуудуугүй аргаар шугам хоолой доторлох гэдэг нь энгийнээр бол газар ухахгүй, зам хаахгүйгээр сүвлэж шинэчлэхийг хэлж байгаа хэрэг. Ингэж л 50-70 жил болсон хуучны шугам хоолойнуудыг шинэчлэх ажил 2018 онд шуудуугүй аргаар доторлох технологиор нийслэлд хэрэгжиж эхэлсэн юм. Австри улсаас анх авсан энэ технологийг Ус сувгийн удирдах газрын инженерүүд эзэмшиж, эх орондоо нутагшуулж чадсанаар өчнөөн тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Гэхдээ мөнгө хэмнэх гэхээсээ илүүтэй Улаанбаатарынхны эрүүл мэнд, усны аюулгүй байдлыг урагш ахиулж чадсанд нь Ц.Төрхүү даргатай Ус сувгийн удирдах газарт бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда”-г 2018 онд хүртээсэн биз.

Нийслэлийн цэвэр усны шугамыг шилдэг технологиор шинэчилснээр эдэлгээ уртасч, газар ухаж төнхөөд байхгүй амар болсон. Улаанбаатар хотод 850 гаруй км урттай цэвэр усны шугам хоолой бий. Энэ бүгдийг шуудуугүй аргаар доторлож шинэчилнэ. Шилдэг технологи нэгэнт Монголд нутагшсан, монгол инженерүүд түүнийг эзэмшсэн. Үүнийг хамгийн сайн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Хэрэв Ц.Төрхүү даргатай Ус сувгийн удирдах газрынхан ийм шилдэг технологийг нэвтрүүлээгүй бол хэчнээн газар ухаж, хэдэн зам хааж, ямар их цаг, хөрөнгө мөнгө зарцуулах байсныг төсөөлөхөд ч бэрх. Хамгийн чухал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд баталгаажсан нь онцолж дурдах ёстой гавьяа мөнөөс мөн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ж.Мягмарсүрэн: Манай салбарынхан чандмань эрдэнийг түгээгч гэдгээрээ үргэлж бахархдаг

УСУГ-ын Сургалт судалгааны төвийн сургалтын инженер-багш Ж.Мягмарсүрэнтэй ярилцлаа. -Таныг цахилгааны...