Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарилтын нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарилаа.

Энэ удаагийн намрын мод тарилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, Жүр үр ХХК, Макс өргөө ХХК зэрэг нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 төрлийн 2000 мод, сөөг тарьсан юм. Тодруулбал, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр орууллаа.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...