Улсын нийслэл Улаанбаатар хот утаандаа дийлдэж, өмхий үнэртээ баригдаж, дэлхий дахинд муу муухайгаараа цоллуулж, шоолуулж байсан цаг саяхан. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаадаа бухимдсан иргэд гудамжинд гарч тэмцэж байв. Тэд утаагүй, өмхий үнэргүй цэвэр агаараар амьсгалахыг хүссэн, шаардсан. Харин өнөөдөр агаарын бохирдол бодитой буурч, Цэвэрлэх байгууламжид 60 жил хуримтлагдсан лагийн эвгүй үнэрийг дарж чадав.
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү 2018 оны хавар хэвлэлд ярилцлага өгөхдөө Төв цэвэрлэх байгууламжийн 60 жил хуримтлагдсан лагийг бүрэн цэгцэлж, түүнээс ялгардаг эвгүй үнэрийг дарна гэдгээ хэлсэн байдаг. Магадгүй тухайн үед хүмүүс түүний үгэнд итгээгүй байх. Гэхдээ Ц.Төрхүүгээр удирдуулсан багийнхан өдөр шөнийг үл ажран зүтгэсний хүчинд тогтож суухын аргагүй байсан өмхий үнэрийг дарсан үр дүнг нийслэлчүүд өдөр бүр амьсгалж буй агаараараа мэдэрч, хүртэж байдаг. Нэгэн жарны турш хуримтлагдсан асуудлыг жил гаруйн хугацаанд шуурхай шийдсэн гээд хийрхэж шоудаагүй, хийх ажлаа л хийсэн гээд даруухан л өнгөрсөн.
Ц.Төрхүү хэлсэндээ хүрээд зогсохгүй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг усгүйжүүлэх байгууламжийг байгуулж цэнхэр алт гэгддэг цэвэр усаа дахин ашигладаг болох ажлын ард гарахаар хамт олонтойгоо зүтгэж байна. Хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж ашиглах талаар бараг 20 жил ярьсан ч яг үүн шиг бодитой ажил болж байсан удаагүй юм. Усаа дахин ашигладаг болоод зогсохгүй Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр гэр хороололд цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ очих бодитой боломж ийн бүрдэж байна.
Толгойтоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү төрөлх Толгойтдоо дахин нэр дэвшжээ. Тойргоо сольдоггүй, Толгойтынхноосоо нүүр буруулдаггүй түүнийг сонгогчид энэ удаад ч хүчтэй дэмжиж байна. Улаанбаатарыг утаа, өмхий үнэрээс салгаж чадсан багт нийслэлчүүд дахин итгэл хүлээлгэх нь дамжиггүй. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнийг дэмжиж сонгосон, ачаа үүрүүлсэн сонголт үргэлж мэргэн байдаг.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС
Mundag chadvartai. Ih zvil hiih zaluu shvv. Demjihee
Шал худлаа өмхий үнэр бүрэн арилах болоогүй хөрөнгө сайн төлөвлөж байж хийх ажил шүү. Цэвэрлэх байгууламжид 4 сайхан залуугийн амь нас үрэгдснийг мартаагүй. Үр хүүхдүүд нь насаараа аавыгаа ээжээсээ нэхнэ.