Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цолны болзол хангажээ

2020 оны 9-р сарын 25-27-нд зохион байгуулсан Зүүн ази болон Номхон далайн орнуудын хүрээнд явагдсан Дасгалжуулагчийн онлайн семинарт Монголын Шатрын Холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн Шатрын Холбоо болон Дэлхийн Шатрын Холбооны Хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцож шалгалтаа амжилттай өгснөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer-FT/ цолны болзол хангалаа.
Уг семинарыг Дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны Ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес шахмат, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явууллаа. 2020 оны 4-р сарын 24-26-нд зохион байгуулсан Зүүн ази болон Номхон далайн орнуудын хүрээнд явагдсан Дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер А.Энхтуул оролцож шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer-FT/ цолтой болсон билээ.
Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг дасгалжуулагчийн семинарт сууж шалгалтад тэнцсэнээр олгодог Дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг бөгөөд тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж эрхийн зөвшөөрлийг /Lisence – лиценз/ сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар эх орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох гэх мэт эрхтэй болдог.
1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч – FIDE Senior Trainer /FST/
2. ДШХ-ны Дасгалжуулагч – FIDE Trainer /FT/
3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч – FIDE Instructor /FI/
4. Үндэсний зааварлагч багш – National Instructor /NI/
5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш – Developmental Instructor /DI/

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...