Гал унтраах 40 автомашиныг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал  түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо.

Хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Пожснаб” компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм.

Шадар сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газар 2003 оноос эхлэн Япон, Солонгос, Австри, Польш, Хятад, Франц, Беларусь Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилсэн. “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ.

Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм. Гал түймэр унтраах, аврах автомашиныг техник, багаж хэрэгслийн хамт хүлээн авч, нийслэл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...