Хан-Уулынхан балаг таригчдыг явуулж, баялаг бүтээгчдийг дэмжинэ

Дэлхийд хамгийн анх зарлигаар дархалсан Богдхан уулын хормойд орших Хан-Уул бол нийслэлийн зүрх болсон дүүрэг. Энэ дүүрэгт үйлдвэрүүд хаяа залган төвлөрч, ажил амьдрал буцалж байдаг юм. Тэр ч утгаараа нийслэл Улаанбаатарын хөгжилд Хан-Уул дүүрэг том орон зай эзэлж, жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Хөгжлийн энэ эрчийг алдаж огтоос болохгүй. Хэрэв энэ дүүргийн залуур дээр сүгсэлзүүрүүд, улстөрчийн цүнх баригчид, идэж уухын их шуналтнууд очвол хөгжих тухай биш хөлжихөө урьтал болгож чичирнэ.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ-д Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хүмүүсийг хараад байхад хөгжилд түүчээлэх биш яаж хөлжихөө бодсон улстөрчдийн цүнх баригчид цөөнгүй. Биеэ байтугай гэрээ засаагүй иймэрхүү нөхдийг сонгогчид одоо л багийг нь хуу татаж хаяад ҮГҮЙ гэж хэлээд явуулах боломж. Сонгох эрхээ эдлэхийн амин сүнс нь энэ юм.

Нийслэлийн ИТХ-ын Хан-Уул дүүрэгт баялаг бүтээгч Б.Одсүрэн МАН-аас нэр дэвшсэн байна. 20-р тойрогт нэр дэвшсэн энэ залуу 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байсан тэрбээр эдүгээ 400 гаруй ажилтантай “Метро девелопмент” группыг хөл дээр нь босгосон нэгэн. Эмнэлэг, сургууль, орон сууцны олон барилга сүндэрлүүлж, орчин үеийн технологид суурилсан боловсрол, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр амжилттай ажиллаж байгааг биенесийнхэн андахгүй. Компаниудынх нь жилийн орлого 58 тэрбум төгрөг давсан гэдэг. Хөдөлмөрт шамдсан ийм баялаг бүтээгч хүнд төрөөс хөлжих сонирхол лав байхгүйг баттай хэлж чадна.

Сонгуулийн санал хураах өдөр тун удахгүй. Энэ өдөр Хан-Уул дүүргийн сонгогчид балаг таригчдыг явуулж, баялаг бүтээгчдийг дэмжих мэргэн сонголтоо хийнэ. Цүнх баригчдын тарьсан балаг багадаагүй. Иргэдийг нийслэлд төлөөлнө гэдэг угтаа бол ачаа үүрэхийн л нэр шүү дээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...