Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж нээлтийн арга хэмжээ боллоо.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 140 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн жилд тус эмнэлэгт 20 мянган иргэн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтэл, мэс заслын 30 ортой тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2006 оноос дүүргийн нэгдсэн эмнэлгүүд архаг хууч өвчлөл эмчилдэг байсан. Нийслэлийн зүгээс нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээний нэр төрлүүдийг нэмэгдүүлэх зорилт тавьж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасаг нээж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Цаашид Баянзүрх дүүргйин Нэгдсэн эмнэлэгт мөн тасгийг нээх болно. Энэ мэтчилэн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд яаралтай түргэн тусламжийг хүлээн авдаг болно. 2021 оноос 12 нэгдсэн эмнэлэг ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолж хэллээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлэгт анхаарал хандуулж ажиллах нөхцөл боломжоор хангаж, мөн гэмтэл мэс заслын тасагтай болж өргөжиж байгаагаад талархаж байгаагаа тус эмнэлгийн дарга докторант, АУ –ны магистр, Клиникийн профессор М.Чимгээ илэрхийллээ.

 Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн газруудын парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашинтай болсон юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг гардуулан өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...