Олон улсын математикийн олимпиадаас 4 дэх алтан медалиа авлаа

Олон улсын математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-22-нд онлайнаар зохион байгуулагджээ. Энэ удаагийн олимпиадаас Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм.

Энэ жил

  • М. Өнөболд, УБ-1-р сургууль
  • О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
  • А. Нямдаваа, Сант сургууль
  • Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
  • Б. Батсамбуу, Олонлог сургууль
  • Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүллээ.

М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол Улсын 3 дахь алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг аваад байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...