Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах төсөл хуваарийн дагуу хэрэгжиж буйг мэдээлэв

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачилгын талаар танилцуулав. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны зүгээс Монголын бизнесийн орчныг сайжруулах, хүүхэд хамгаалал, хууль хяналтын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Дэд сайд Монгол, Америкийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэх замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхэд талууд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хуваарийн дагуу хэрэгжиж буйг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...