Богд хааны хөшөө нийслэлд сүндэрлэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Богд хааны өвлийн ордон музейн зүүн талд дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, ашиглалтад хүлээлгэн өглөө.
Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн ХХК ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 м.кв явган хүний замыг Төв аймгийн Баян сумын байгалийн цэвэр улаан боржин чулуугаар тохижуулж, иж бүрэн гэрэлтүүлэг, 4-6м өндөртэй нарс мод /гэрэлтүүлгийн хамт/, 300 гаруй гоёлын мод сут сөөг тарьж, 8010 м.кв талбайг зүлэгжүүлж, 144 мкв талбайд цэцгийн мандал байгууллаа. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуягийн урласан VIII Богд Жавзандамбын 6м өндөртэй хүрэл хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” 5,5м өндөртэй хүрэл баримал, 4,7м өндөртэй “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд хүрэл баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримлыг цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцлоо.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулах нийт талбайн 60 хувь болох 80060м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар “Ван трейд” ХХК-д олгосноос газрын давхцалын маргаан гарч тохижилтын ажил цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүсч Шүүхийн маргаантай асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гуравдагч этгээдээр оролцон эцэслэн шийдвэрлүүлж чадсан билээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ