Чингэлтэйд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн хүрээнд долоон цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн ортой 280 дугаар цэцэрлэгийг хүлээн авлаа.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд долоон цэцэрлэг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 280 дугаар цэцэрлэг бол хоёр дахь нь юм” гэдгийг онцлон хэллээ.

280 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг “240 хүүхдийн ортой, 10 бүлэгтэй энэхүү цэцэрлэг маань 40 багш, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулна. Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаад баяртай байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банкнаас гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, угаалга, хатаалгын өрөөний тоног төхөөрөмж, бүх ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл болон багш, хүүхдийн ширээ сандалаар ханган иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгч байгаа юм. Сэлбэ дэд төвд цэцэрлэгийн насны нийт 3432 хүүхэд байгаагаас 1674 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм. 280 дугаар цэцэрлэг ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...