Сайд З.Мэндсайхан 1000 машины зогсоолыг ногоочдод чөлөөлж өгнө

Жил бүрийн намар ногоочид хөлс хөдөлмөрөө шингээн ургуулсан шинэ ургацын ногоогоо нийслэлд борлуулах гэж бөөн л юм болдог. Хөөгдөж туугдаж, олон хүний г царайчлахад хүрдэг. Тэгвэл энэ жил Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийслэлд төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Улаанбаатар Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээж шинэ ургацын төмс, хүнсний ногооны борлуулалтыг эхлүүлсэн. Цаашид УБТЗ-ын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглуулах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр  залуу сайд З.Мэндсайхан холбогдох байгууллагуудтай тохирчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...