Нарны замыг Дүнжингаравтай холбосон нүхэн гарцтай болно

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Хоёр талдаа явган зам, автозамын 4 нүхэн гарц, 14 метрийн өргөн 2,38 урттай автозам баригдаж эхэлсэн юм.

“Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Нүхэн гарцыг дөрвөн эгнээтэйгээр хийж, том оврын автомашин зорчих боломжтой байхаар хийж байгаа” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ.

Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй газраа сунгасан гэх шалтгаанаар газар эзэмших эрхийн хүчингүй болгосон талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв. Тус автозамыг Мотор Сервис ХХК, Алтай рөүд ХХК түншлэлээр хамтран гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ