Home Нийгэм АНУ-аас 254 иргэнээ эх орондоо авчирна

АНУ-аас 254 иргэнээ эх орондоо авчирна

0
АНУ-аас 254 иргэнээ эх орондоо авчирна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн билээ. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн юм.

Тусгай үүргийн онгоц ирэх есдүгээр сарын 2-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.  Мөн тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх аж. Тодруулбал,

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-40,
  • Өндөр настан-54,
  • Жирэмсэн-6,
  • Эрүүл мэндийн шалтгаантай-74,
  • Бусад шалтгаантай-80 иргэн багтжээ.

 Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here