Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Д.Даваа-Очирыг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оруулж ирэв.
Пүрвээгийн Дэлгэрнаран нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Улсад 32 жил ажилласнаас төрийн албанд 7 жил ажиллаж байгаа. Эдүгээ Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр ажилладаг, төрийн жинхэнэ албан хаагч.
Даваанямын Даваа-Очир нь эрх зүйч, хуульч мэргэжилтэй. Төрийн албанд 39 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилладаг.
Даргынхаа санал болгсон хоёр хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагаар ажиллуулахаар гишүүд дэмжив. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын анхдугаар чуулганд үн хэлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны өмнөх удирпдлагуудыг огцрохыг шаардаж байсан удаатай.
Өмнө нь улс төрд явж ирсэн жишгээр бол СЕХ-ны удирдлагыг МАН, АН-ынхан хоорондоо тохиролцох замаар хувааж авдаг байв. Харин энэ зарчим энэ удаад эвдэгдэж даргыг нь МАН, ерөнхий нарийн бичгийн даргыг нь Ерөнхийлөгч захиалж томиллууллаа гэж хэлж болно.
Yadruuhan medee