Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
Сүхбаатар, Баянзүрх дүүргийн харьяа амбулаторын барилгыг нийслэлийн өмчөөс хаслаа
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн III дугаар хороонд байрлалтай тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаторын барилга нь 1957 онд ашиглалтад орсон.  Тус амбулаторын барилгын төмөр дээврийн залгаас зай гарсан бэхэлгээ холбоосууд суларсан байдлаас хур тунадасны ус нэвчин орж барилгын хийцэд өөрчлөлт орсон аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна.  2020 онд улсын төсвөөр Сүхбаатар дүүргийн III дугаар хороонд байрлалтай тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаторын барилгыг шинээр барих юм.  Иймээс нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ. Мөн Баянзүрх дүүргийн VIII дугаар байрлах тус дүүргийн эрүүл мэндийн төвийн II  дугаар амбулатор нь 1982 онд цэргийн ангийн казармын зориулалтай баригджээ. Уг амбулаторын барилгыг шинээр барин ахмад настан, хүүхдийн эмнэлэг болгоно. Иймээс уг амбулаторын барилгыг нийслэлийн өмчөөс хасах тухай хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...