Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ажлаа өгсөн байдаг. Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.