Зээлийг хүүг бууруулж, төсвөө тодотгох ЧУУЛГАН

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийнэ. Хэлэлцэх асуудал дотор банкны зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг батлахаар тусгасан нь анхаарал татаж байна. Спикер Г.Занданшатар хэлэхдээ Зээлийн хүүг бууруулах амлалтаа зоригтой хэрэгжүүлье. Монголчуудын аж амьдралыг өөд татах ажилд аргацааж биш зориглон хөдлөх шаардлагатайг онцлов.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал:

1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;
2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ