Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайн тохиолдол нь 37 настай эрэгтэй тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй бөгөөд халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлж байна.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, нэгдүгээр хавьтлын 22 хүнийг хяналтад авжээ. Үүний улмаас Ховд аймгийн зарим сумын нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоож, тус аймгийн ЗӨСТ болон онцгой комисс хамтран хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.