Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр сумын 12.8 км замыг ашиглалтад өглөө

Монгол улсын авто замын сүлжээнд босоо тэнхлэгийн зам хэмээн нэрлэгдсэн Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын 2 дугаар хэсэг болох Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 12.8 км автозам өнөөдөр хөдөлгөөнөө нээлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Энэ зам аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумын иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. 2018 онд тус замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км зам ашиглалтад орж байсан бол ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гурванбулаг сум хүртэл үргэлжлүүлэн барихаар тусгагдаад байна.

Нээлтийн үйл ажилллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Зам тээвэр хөгжлийн яамны автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загадраднаа, Булган сумын засаг дарга Д.Наранбаяр, Хишиг-Өндөр сумын засаг дарга С.Мөнхтөр, гүйцэтгэгч компанийн захирал “Наранбулаг хан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Арахад нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Булган аймагт 2020 онд нийтдээ 28 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс 10 тэрбум төгрөгөөр тавигдаж буй энэ зам Хишиг-Өндөр, Гурванбулаг сум хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...