Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгууллаа

Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг төслийг 2020-2023 онд БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлэх юм.

Тодруулбал, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд “Ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулах шаардлагатайг Нийслэлийн Засаг даргын албан үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Зээлийн нийт хугацаа 40 жил, жилийн хүү 0.0076 хувь, үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөх ажээ. Өнөөдрийн Тэргүүлэгчийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэх үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ байгуулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2020 онд багтаан сургууль, цэцэрлэгийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн...

Туулах чадвар сайтай 64 машин хүлээлгэн өгөв

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар...

​Нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн...

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор”-ын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд...