Бичиг баримтын зөрчилтэй, хаягаасаа шилжсэн бол цахимаар бүртгүүлэхгүй

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн цахим элсэлт өнөөдөр эхэлж буй.    Нийслэлийн боловсролын газраас мэдээлснээр энэ хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан  настангууд сургуульд элсэх ажээ.  Цахим бүртгэл өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх  бөгөөд бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх  боломжтой сургууль дээр нь бүртгэх аж.  Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоо гарсан байна.

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас  тухайн хичээлийн жилд  нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг,эх, асран хамгаалагчид www.parent.edu.mn системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн сургууль дээрээ очиж бүртгүүлэх боломжтой. Харин таван настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Долдугаар сарын 29-ний Засгийн гзарын хуралдаанаар хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй, таван настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан гэдгийн  НБГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...