Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээ байгууллаа

Өнөөдөр Монгол Улсад 500 орчим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, нийгмийн мэдээллийн сүлжээг нийт 2,2 сая хүн хэрэглэж байна.

Гэвч, хуурамч мэдээллийг таних, сэтгүүл зүйг нийгмийн мэдээллийн сүлжээнээс ялгах, аливаа мэдээлэлд шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах зэрэгт олон нийтийн мэдлэг ойлголт дутагдаж байгаа нь сүүлийн үед хийгдсэн судалгаа, тоо баримтаас харагдсаар байна.

Иймд, Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээ байгуулав.

Үндэсний сүлжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 15 байгууллага оролцож буй бөгөөд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, сүлжээ байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

Үндэсний сүлжээ байгуулах санаачилгыг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс гаргасан бөгөөд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний Нийгмийн Үндэсний Эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн Гэр бүлийн суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Хүүхэд Хамгааллын Үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар гэсэн байгууллага нэгджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...