Ковид19-ийн эсрэг Грекийн аялал жуулчлал: Монголчууд юуг анхаарах вэ?

Монгол оронд ирэх жуулчдын тоонд грек жуулчдын эзлэх байр хойгуур. Грек улсын Greek City Times сонинд мэдээлэлснээр аялал жуулчлалын салбараа нээх 9 дүрэм нь COVID19 вирусын эсрэг тийм ч хангалттай хэмжээнд байж чадахгүй.

Магадгүй жуулчид, зочдыг хамгаалахгүй, грекчүүдийг ч эрсдэлд оруулж болзошгүй. “Нислэгийн захиалга дүүрсэн” гэсэн мэдээлэл нь цөөн тооны хүмүүс л байгаа байх. ДЭМБ-аас анхааруулаад байхад хилээ нээнэ гэдэг буруу. Их Британичууд хэдэн мянгаараа аялах хүсэл эрмэлзэл тийм ч их байхгүй. Эдгээр жуулчдыг ирэхэд 21 хоног карентилах журамтай. Ирэх, буцах үед нь заавал шинжилгээ авах үүрэгтэй. 7 хоног аялах гэж ямар ч жуулчин 28 хоног зарцуулахыг хүсэхгүй л болов уу. Хэдийгээр Европын холбооноос энэ зундаа “Аялал жуулчлалыг сэргээнэ” гэж мэдээлсэн ч судалгаагүй, бодитой мэдээлэл биш.

Бид цаашид гадаад жуулчдад үйлчлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

  • Үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлага дээр нэлээн хэдэн зүйл нэмэгдэнэ. Үүнд: Хүн бүрийг 1,5-2 метрийн зайнаас харилцах, өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолон дээр хоорондын зайг барих, буфет үйлчилгээ байх уу гэх мэт. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ч үүн дээр анхаарах нь тодорхой.
  • Жуулчны бааз, зочид буудлуудад нийтээр үйлчлэхгүй байх. Цөөн тоогоор бол болно л доо. Ялангуяа Jacuzzi саун, массаж мөн бусад
  • Маш олон тооны шаардлагыг жуулчинд үйлчлэгч байгууллагуудад тавих байх аа

Монголд хамгийн олон жуулчин илгээгч улс орнуудад Covid-19 вирусын халдвар өндөр байна. Дэлхий дээрх аяллын даатгал хийдэг байгууллагууд вирусын халдварын талаар ямар нэгэн зүйл заалт оруулаагүй байгаа нь жуулчдад “Энэ аялал” найдвартай гэх баталгаа төрөхгүй.

Масс аялал жуулчлал ба тур операторуудын тоо

Масс аялал жуулчлал цаашид багасна. Өнгөрсөн жилүүд шиг хэвийн байсан шиг цаашид ч байхгүй л болов уу. Тур операторууд цөөн тооны, гэхдээ чанартай жуулчдыг татна. Иймд Inbound тур операторууд цаашид буурах нөхцөл байдал бий болно. Аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагууд одоогоор бүгд цаг хугацаагаа хойшлуулж байна. Цаашид буурах нь тодорхой. Нэг талаас буурч байгаа боловч нөгөө талаасаа чанаржих болно.

Дэлхий дахинд хятад жуулчид массаараа аялах нь их. Иймд бидний зорилтот зах зээл хятад жуулчид. Энэ жил гадаад улс орнуудад аялах жуулчдын тоо 80-90 хувь буурсан гэх үзүүлэлт гарсан байна. Грекчүүд БНХАУ, АНУ, ОХУ-аас дийлэнх жуулчдаа авдаг байсан бол Монгол Улс ч мөн адил гэдгээ санах хэрэгтэй. Одоогоор Covid-19 вирусыг Монгол дотроо алдаагүй байгаа нь дэлхийд үнэлэгдэх, жуулчдыг татах нэг сэжим болж таарна.

Бид юу хийх вэ?

Грекчүүд эдийн засгаа авч үлдэх, сэргээхийн тулд гадаадаас ирэх жуулчдаа авахад бэлэн гэсэн нь “Яарвал даардаг…” гэх Монгол ардын зүйр цэцэн үгээр боллоо гэж дүгнэж байна. Сайн бодож, зөв төлөвлөлт гаргасан хойноо л хилээ нээх нь зөв буй заа. Дэлхийн хэмжээнд цаашид улс орнуудын хооронд чөлөөтэй нэвтрэх жуулчдад хяналт, шалгалт ихээр тавигдах болно. Цаашид Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд Дэлхий дахины улс орнуудын аялал жуулчлалын мэдээ, мэдээлэлд тогтмол анализ хийж, мэдээлж байх ёстой учраас энэхүү нийтлэлийг бичлээ.

МҮИС-ийн Аялал жуулчлалын багш Н.Энхмагнай

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ