Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасагтай боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна.

Өмнө нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй, хүчирхийлэлд өртсөн, 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд эсвэл хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд урт болон богино хугацаанд сэргээн заслын үйлчилгээнд тэр бүр хамрагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдардаг байсан.

Тэгвэл эдгээр хүүхдүүдэд тусгайлан зориулсан урт болон богино хугацааны  сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зорилготой  50 ортой хүүхдийн тасгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд шинээр нээн ажиллуулж эхлээд байна.

Монгол Улсын ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулсан юм.

Энэхүү тасагт одоогийн байдлаар 12 хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байна. Цаашид хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шууд үйлчилгээ үзүүлэх аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...